Хууль, тогтоолын төслүүдийг баталлаа

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухайболон холбогдох хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлсэн боловч МАН-ын бүлгийн гишүүд тав хоногийн завсарлага авсан. Харин үүний дараа Шүүх байгуулах тухай /шинэчилсэн найруулга/ Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх байгуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Шүүгчийн орон тоо батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх байгуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Шүүгчийн орон тоо батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Үүний дараа Нягтлан бодох бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг батлах санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжив.

Мөн чуулганы хуралдаанаар Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах болон Аудитын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг батлах саналыг дэмжсэн бөгөөд үүний дараа Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн төслүүд эцсийн хэлэлцүүлгийг хийж хуулийн төслийг бүхэлд нь батлах санал болон холбогдох бусад хуулийн төслүүдийг батлах саналыг дэмжлээ.

Дараа нь Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл, “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг тус тус хийж, хуулийн төсөл болон тогтоолын төслийг бүхэлд нь батлах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Одоо чуулганы хуралдаанаар Үйлдвэрлэлийг дэмжих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ