МАН-ын бүлгийнхний ээлжит завсарлага
УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм. Асуудлыг хэлэлцэх үеэр МАН-ын бүлгийн гишүүд завсарлага авах санал тавьсан ч, бүлгийн дарга нар завсарлага авдаг учир тэдэнд завсарлага өгөх боломжгүй байна гэж УИХ-ын дарга З.Энхболд хэллээ.
Хуулийн төслөөр санал хураалгах үеэр гишүүд хуралдааны танхимаас гарч явсаар 33 гишүүн үлдсэн тул санал хураалт хэсэг саатжээ. Хэсэг хугацааны дараа Ө.Энхтүвшин гишүүнхуралдааны танхимд ирж “Бүлгийнбайр суурь дэмжигдэхгүй болзавсарлага авахаар ярьсан.Тиймээс хуулийн төслөөр ажлын тав хоногийн завсарлага авч байна” хэмээн мэдэгдсэн юм. Ийнхүү УИХ-ын дарга З.Энхболд дээрх хуулийн төслийн асуудлаар ажлын тав хоногийн завсарлага өглөө.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ