Г.Эрдэнэтунгалаг хайртыгаа танилцууллаа

Анхны амьдрал нь бүтэлгүйтэн бөх залуугаас охиноо тэврэн үлдсэн дуучин Г.Эрдэнэтунгалаг амьдралынхаа сайн сайхны төлөө урам зориг, эрч хүчээр дүүрэн хөдөлмөрлөж яваа зоримог бүсгүйчүүдийн нэг.

Тэгвэл сүүлийн үед дуучин маань фитнессээр хичээллэн, гоо сайхандаа ихэд анхаарахын зэрэгцээ шинэхэн хайр дурлалтайгаа учраад байгаа гэсэн. Харин өчигдөр тэрээр өөрийн цахим хуудаснаа чамгүй хугацаанд нууцалсан шинэхэн хайртыгаа олонд танилцуулсан байна. Хайртай залуугаа халуухан үнсэлтээр мялааж буй энэхүү зургийнхаа дор дуучин Г.Эрдэнэтунгалаг “Хань минь чи... Хальтирсан хөлөөс минь ниссэн чулууг зүрхэндээ нуусан хорвоо минь ханатлаа үнэрлэсэн ч цангатлаа санадаг бороо минь шүү" хэмээн бичсэн байв.

Xani mini chi... Xalitarsan xuluus mini nissen chuluug zurxendee nuusan xorvoo mini Xanatlaa unerlesen ch tsangatlaa sanadag boroo mini shu

М.Ирмүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ