Оросын хоккейчдыг ганц ч хөгжөөн дэмжигч угтсангүй
Оросын хоккейн шигшээ багийнхан Прага хотноо болсон ДАШТ-ээс эргэн иржээ. Тэдний ирэх нислэгийн талаар өмнө нь хангалттай мэдээлсэн боловч ганц ч хөгжөөн дэмжигч тэднийг угтахаар ирээгүй гэнэ.
Хоккейн багийнхны суусан онгоц Внуково-3 нисэх буудал дээр газардан, багийн гишүүд Оросын Хоккейн холбооны автобусанд сууцгаан, зарим нь хувийн тэргээрээ харьцгаасан байна.
Оросын шигшээ багийн ерөнхий менежер Андрей Сафроновын мэдэгдсэнээр, Канадын багт 1:6 харьцаатайгаар бут ниргүүлсэн нь тоглогчдод хүндээр туссан гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ