Г.Дэнзэн иржээ
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн өнгөрсөн долоо хоногт эх орондоо ирсэн байна. Түүнийг АТГ-аас “Эрдэнэс ТТ” компанийн тендертэй холбоотой асуудлаар шалгаж байсан. Гэсэн ч тэрээр ХБНГУ руу гарсан бөгөөд, түүнийг оргон зайллаа гэх мэдээлэл гарч байсан юм.
Харин Г.Дэнзэн өнгөрсөн сарын дундуур “Би оргон зайлаагүй” гэдгээ мэдэгдээд байсан. Энэ дагуу тэрээр ХБНГУ-д сургалтад суусныхаа дараа ийнхүү эх орондоо ирсэн байна. Одоо түүнийг АТГ-аас Я.Батсуурийн оронд шалгаж эхлэх бололтой. АТГ-аас түүнийг “Эрдэнэс ТТ” компанийн ТУЗ-ийн гишүүн байхдаа эхнэрийнхээ удирддаг “Говь Повер” компанийг 17 тэрбум төгрөгийн тендерт ялуулсан хэрэгт сэжиглэн шалгаж буй билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ