Жүжигчин Дооёо: Эхнэрээ алдчих вий гэж айгаад найзууддаа захисан...

“Хөх толбот хүмүүс” киноныхоо нээлтийг хоёр гурван ч оронд хийж, “Дүүлэн нис” киногоороо үзэгчдийг гайхуулаад амжсан “DOZ” энтертайнмент студийн захирал, жүжигчин Ш.Доржсүрэн хамгийн сүүлд “Кино шиг амьдрал” нэртэй шинэхэн бүтээлээ дэлгэцэнд гаргасан. Хошин нэвтрүүлэг бэлтгэхээ болиод кино урлагт шимтсэн түүнийг эхнэр нь болох жүжигчин А.Мөнгөнзул ч ихэд дэмжин өдийг хүртэл хамтран ажиллаж ирсэн.

СУИС-ийн жүжигчний ангид шалгалт өгөхөөр ирсэн царайлаг бүсгүйд бага зэрэг хичээл зааж, хэрэндээ л багш шавийн барилдлагатай болсон Дооёо эхнэрээ анх харсан даруйдаа л дурласан гэдэг. Тиймээс нэлээд их хичээл зүтгэл, цаг хугацаа зарцуулан байж гэр бүлийн амьдрал зохиосон болохоор ч тэр үү, сайхан эхнэрээ бусдад алдчих вий гэж хэрэндээ л эмээж явсан юм байх.

“Балетчин болохоор тэмүүлж байсан эхнэрээ алдчих вий гэж их айдаг байж дээ, залуу насанд. Гадаадад сурах гээд явахдаа эхнэрийг минь харж хандаж, бас харамлаж байгаарай гэж найзууддаа захиж үлдээсэн дээ.

Одоо манайх хоёр хөөрхөн хүүхэдтэй, аз жаргалтай айл болсон” хэмээн нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан жүжигчин Ш.Доржсүрэн өдгөө дахин бүл нэмэх талаар эхнэртэйгээ ярилцаж байгаагаа ч дуулгажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ