Чанву 42 насандаа хуримлана

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Бэ Ён Жүн сүй тавьснаа зарлалаа. 2001 онд Монголд гарсан “Анхны хайр” киноны Чанвугийн дүрээр Монголд алдаршсан тэрбээр энэ жил 42 нас хүрээд байгаа билээ.

Азийн орнууд ялангуяа арлын Япон оронд Ён сама хэмээн нэрд гарсан түүний сүйт бүсгүй Пак Сү Жин нь мөн жүжигчин. Пак Сү Жин урлагийн замналаа охидын Suger хамтлагт эхэлсэн ч 2006 оноос жүжигчин болсон. Хосууд ирэх есдүгээр сард Сөүл хотноо хуримын ёслолоо хийх гэнэ.
Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ