Жүжигчин Ж.Баясгалан "Баян Баясаагаас Боди Баясаа" болж хувирчээ

“Үргээлэг" киногоороо олонд танигдсан жүжигчин Ж.Баясгалан саяхан болсон “Ирээдүйн мистер 2015”тэмцээнд хүч үзсэн талаараа өөрийн фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн байна.

Тэрбээр “За тэмцээн болж өндөрлөлөө. Цуг орсон бүх тамирчиддаа улам өндөр амжилт хүсье. Энэ хугацаанд би энэ булчингийн биш тэвчээрийн спорт юм байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Хэн хүнд бэлтгэлийг шүд зуун давж, өөрийн хүссэнээ идэхгүй тэсч эцсийн мөч хүртэл өөртөө үнэнч байх нь хамгийн том бэлтгэл юм байна” гэжээ. Тэрбээр богино хугацаанд 13 кг хасч, тэмцээнээс дөрөвдүгээр байрыг авсан байна.

Баян Баясаа хэмээн дээдсийн зиндаанд танигдсан жүжигчин залууд боди Баясаа хэмээх шинэ нэр танилууд нь өгч эхэлсэн гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ