Би нүцгэлээгүй ээ, амьдаа маань л нүцгэн байна шүү дээ

Цэцэрлэг сургууль хожим их дээд сургуульд орсон хойно, тэр ч бүү хэл ажлын байран дээрээ хүртэл нэг биш нилээд хэдэн амьдаатайгаа таарах тохиолдол байдаг гэвэл үнэнээс хол зөрөхгүй бизээ.

Тэгвэл ижил нэртэй ч өөр өөр салбарт манлайлан тэргүүлж яваа олны танил эрхмүүдийн заримаас энд онцлох гэж байна. Ижил нэртэйгээсээ эвгүй байдалд орж, зарим үед гүтгэж гүжирдүүлсэн тохиолдлууд их байдаг байна. Нэр нэгтийн чих нэг гэдэг дээ.

Д.Үүрийнтуяаг Т.Үүрийнтуяа сандаргав

Говьсүмбэр аймгийн чуулгын дуучин Т.Үүрийнтуяа “Хайр” дууныхаа клипэнд нүцгэлж тэр үедээ багагүй хэл аманд өртөөд байсан. Гэтэл тэр бүсгүйг андуурсан үзэгчид, сонсогчид “Шуранхай” хамтлагийн Д.Үүрийнтуяа нүцгэлжээ хэмээн зэмлэж, шуугиан тариад амжсан юм.
Тэгвэл энэ гарсан мэдээллийн талаар Уртын дуучин бүсгүйгээс тодруулахад: "Үүрийнтуяа нэртэй өөр дуучин. Нэр нэгтийн чих нэг гэгчээр намайг тэр дуучинтай андуураад байна. Би тэр дуучин биш. Мөн би зохиолын дуу дуулдаггүй. Тийм клип хийлгэх ч үгүй" хэмээн залруулгыг хүргүүлж байжээ. /2013 он/

Шинэ үеийн Ганбааг "ам"-аараа хуримлуулав

“Universe Best Songs” наадмын шилдэг оролцогч Акбота, Ганбаа нарыг гэр бүл боллоо гэх мэдээлэл гарахтай зэрэгцэн бас нэгэн эндүүрэл гарсан юм. Тодруулбал, дуучин Акботаг шинэ үеийн Ганбаатай гэрлэх гэж байна гэсэн яриа хүмүүсийн дунд явах болж, зарим нэг нь нэр нэгтнүүдийн дунд төөрөлдөж байжээ. Ямартай ч энэ мэдээг миний бие ч сонсоод маш ихээр гайхаж,тэр Ганбаа гээд зүс өгч чадахгүй байснаа нуух юун.

Ажаад байхад манай урлаг соёл, спортынхон дунд ижил нэртэй хүмүүс хамгийн багадаа 2 байх юм. Санаа дагаад ч тэр үү зарим нь царай зүс, бие хаа, дуу хоолойгоороо хүртэл адилхан ч юм шиг санагдлаа.

Дуу хоолой, зүс царай ижил хоёр өөр зууны Банзрагчид

Бидний бахархал болсон Батцэцэгүүд

Сэтгэл татам Сарантуяа нар

Сэргэлэн Болдууд

Баярмаа нэртэй бүсгүйчүүд

Авьяаслаг Ану нар

Адтай Алтанцэцэгүүд

Хэн бүгдийн таних Хулангууд

Гэрэлтэж явдаг Гэрлээ нар

Үргэлжлэл бий ...

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ