Г.Ундармаа яагаад "сингли" болохоор шийдэв
Хамтлагаасаа гарч кино найруулагчаар ажиллах болсон жүжигчин Г.Ундармаа ганц бие бүсгүйчүүдийг дахин онцолжээ. Тодруулбал, тэрээр “Single ladies" киноны үргэлжлэл болох “Single ladies 2"-ыг хийж буй талаараа өнөөдөр мэдэгдсэн юм.
Анхны бүтээлээ хийж байхдаа үргэлжүүлнэ хэмээн төлөвлөөгүй ч хоёрдугаар ангийг хийхээс аргагүй санаанууд ар араасаа гарчээ. Тиймээс Г.Ундармаа буцаад “Single” болохоор шийджээ. “Single ladies-2” киноны зохиолыг А.Миеэгомбо үргэлжлүүлэн бичиж байгаа бөгөөд зураглаачаа БНСУ-аас урьж авчран ажиллуулж байгаа юм байна.
Солонгосын Сувоны их сургуулийг зураглаачийн мэргэжлээр дүүргэснээс хойш 18 жил кино болон рекламны ертөнцөд өвөрмөц бүтээлүүдээрээ алдаршсан Jang Yookeun шинэ уран бүтээлийн зургийг амилуулах гэнэ. Ийнхүү нэг л өдөр жүжигчин, найруулагч бүсгүй маань “Single ladies-2” киноныхоо зарыг дуулгаж, шинэ дэлгэцийн уран бүтээлээрээ үзэгч олондоо бэлэг барих нь ээ.
Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ