Ц.Элбэгдорж: Мөнгөний гойго хэнд ч хэрэггүй зүйл
“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт саяхан орсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулийн рекламаа хугацаанаас өмнө хийж хууль зөрчлөө хэмээн хэл амны бай болоод байгаа билээ. Тэрбээр твиттер хуудсандаа “Гойго, гойгодох, гойготой гэдэг бол идэх дуртай гэсэн утга. Дашрамд хэлэхэд, 100 эрхэмд ямар нэг мөнгө төлөөгүй. Мөнгөний гойго хэнд ч хэрэггүй зүйл. Хүн бүрт сайн үйлсийн үр тарихыг ерөөе. Юу тарина түүнийгээ хураадаг гэж ярьдаг. Сэтгэлээ засчихад бусад нь болно доо” хэмээн бичжээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ