Хар салхины улмаас амиа алдагсдын тоо 91 хүрчээ
Оклахома хот орчмыг дайрсан хар салхины амиа алдасдын тоо 91 хүрлээ хэмээн ВВС мэдээлж байна. Нас барагсдын 20 гаруй нь хүүхэд байсан тухай мөн мэдээ иржээ. Харин шархдаж, гэмтэж бэртсэн хүний тооулам өссөөр байгаа гэнэ.
Албаныхны мэдээлж буйгаар салхины хурд цагт 200 км цагийн хүчтэй салхилж байсан ажээ. Оклахома хотын урд хэсэгт байрлах Мур хотод орон нутгийн цагаар даваа гаригийн 15:00 орчимд үүссэн хар салхи 45 минут гаруй үргэлжилсэн тухай оршин суугчид ярьж байна. Тус хот 55 мянган оршиг суугчтай юм. Хүчтэй хар салхинд сургуулийн барилга сүйдэж, айлын байшингууд газартай тэгшлэгдсэн гэнэ.
Нэг бага сургууль нурсан бөгөөд сургуулийн байранд сурагчид, багш, ажилтан гээд 75 хүн байсан гэнэ. Барилга нурж, сүйдсэн тул аврагчид нурангид дарагдсан хүмүүсийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ