Си Жинпин ирэх сард АНУ-ыг зорино
БНХАУ-ын дарга Си Жин Пин болон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар ирэх зургадугаар сард Калифорни мужид уулзахаар болжээ. Албаныхны мэдээлснээр Барак Обама зургадугаар сарын долоон, наймны өдрүүдэд Ранчо Мираж хот дахь эдлэндээ Си Жинпинийг хүлээн авч уулзанэ гэсэн мэдээлэл тархаад байна.
Дэлхийн хүчирхэг хоёр гүрний төрийн тэргүүнүүд уулзалтынхаа үеэр сүүлийн үед анхаарал татаж буй цахим тагнуулын хэрэг, Өмнөд Хятадын тэнгисийн маргаан, Хойд Солонгос, Сирийн асуудлуудыг авч хэлэлцэх юм байна. Түүнчлэн уулзалтын бэлтгэлийг хангах зорилгоор АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын газрын зөвлөх Томас Донилон тавдугаар сарын сүүлчээр Хятадад айлчлахаар товложээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ