Барак Обама ирэх сард Африкт айлчилна
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Африкийн орнуудаар айлчлал хийхээр төлөвлөгөө гаргажээ. Тэрбээр ирэх сард Сенегал, Танзани тэргүүтэй тус тивийн орнуудаар айлчлах юм байна.
Африкийн орнуудаар хийх айлчлал нь ардчиллыг бэхжүүлэх, талуудын харилцааг шинэ түвшинд гаргана гэж Цагаан ордны төлөөлөгч мэдэгджээ. Айлчлалын хүрээнд Барак Обама улс төр, бизнесийн бүлэглэл, энгийн ардуудтай уулзалт хийнэ. Харин тэргүүн хатагтай хүмүүнлэгийн үйлсэд анхаарал хандуулж энэ талаар чуулга уулзалтад оролцож, холбогдох хүмүүстэй уулзах гэнэ.
Ерөнхийлөгч Барак Обама хар тивд айлчлах нь холбооны улсын иргэд, Африк, АНУ-ын харилцаанд эерэг үр дүн авчирч чадна гэж шинжээчид үзэж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ