Дүүмэд нөхөртэй үзэсгэлэнт эхнэрүүд
Хайрлуулья гэвэл ах хүнийг, өөрөө хайрлая гэвэл дүү хүнийг сонго гэсэн үгийг хэн ч юм хэлчихжээ. Энэ утга бүхий өгүүлбэрийг би нэгэнтээ сонсож байснаа санан ийн бичин сийрүүлж байна. Ингэж санан бичихийн учир нь дүүмэд нөхөртэй урлаг соёл, спортын бүсгүйчүүдийг онцолж байгаа юм. 1-20 насны зөрүүтэй ч аз жаргалтай сайхан гэр бүлийг бүтээж, ээж гэх эрхэм алдрын эзэн болсон энэ цаг үеийн үзэсгэлэнт эгчмэд эхнэрүүдийн заримаас нь танилцуулья.
Э.Бүрнээбаяр
Амьдралаа би чамд хайртай хэмээн амьдралд хайр зарлан дуулдаг МУГЖ Э.Бүрнээбаяр гурван хүүхдийн ээж. Тэрээр заяаныхаа ханиар өөрөөсөө 20 насаар дүү залууг сонгож, тухайн үедээ олон түмний амны бай болж байсан. Тэд хэл амнаас айхгүй амьдралаа холбосон боловч харамсалтай нь тэдний хамтын амьдрал 8 жил үргэлжилсэн гэдэг. Гэвч дуучин эмэгтэй өрх тусгаарласандаа хэзээ ч харамсдаггүй гэнэ шүү.
И.Одончимэг
Хошин урлагийн акулуудын нэг алаг нүдэн И.Одноо азтай ч, адтай ч эмэгтэй гэдэгтэй хэн бүхэн санал нийлэх биз ээ. Түүний анхны амьдрал бүтэлгүйтэж олон жил ганцаараа явсан ч өдгөө өөрөөсөө 14 насаар дүү залуутай ханилж, өвөө болгоод амжсан билээ. Мэргэжил нэгтэй дүүмэд залууг ханиараа сонгосон сайхан бүсгүй И.Одноо нөхөр Бархүүдээ усны дусал шиг адилхан бяцхан гүнж төрүүлж өгч, аз жаргалтай гэрийн эзэгтэй, алтан тайзнаа авьяастай жүжигчин гэдгээ мэдрүүлж чадаж байгаа аргагүй л адтай бүсгүй юм.
Г.Нарансолонго
“Эмоци” продакшны жүжигчин Г.Нарансолонго өөрөөсөө найман насаар дүү залууг охиныхоо аав, өөрийнхөө ханиар сонгосон. Тэрээр та бидний сайн мэдэх мэргэжил нэгт С.Тэмүүжин буюу Тэмкатай тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу холбож улмаар “жижиг Тэмка”-г ханьдаа тэврүүлсэн. Царайлаг, авьяаслаг хосуудыг анх нийлэхэд олон хүн эсэргүүцэж байсан гэх боловч залуу халуун хайраараа даван дийлж, өдгөө нэг гэрт, тэр ч бүү хэл нэг хамтлагт харьяалагдан үргэлж хамт байх болжээ. Тэгэхээр яасан байх нь уу? Тэдний хайр хүчтэй байх нь байна ш дээ.
Т.Ариунаа
Гал цогтой гандан бууршгүй “эрос” хатагтай Т.Ариунаа нөхрөөсөө 6 насаар эгч гэнэ. Нэгэн үе амьдралынхаа ханиар гэр бүлтэй хүнийг сонголоо хэмээн шуугиулж, олон залуусын зүрхэнд шар ус хуруулж байсан ч дууч бүсгүй маань сонголтоосоо буцаагүй билээ. Өдгөө тэрээр хоёр сайхан хүүгийн ээж бөгөөд түүнийг амьдралд жинхэнэ тулж түших сайн хань, халамжит ээж гэдгийг монголын ард түмэнд цаг хугацаа хэдийнээ батлаад өгсөн юм.
Г.Оюунгэрэл
Азийн хатан хаан Г.Оюунгэрэл загварынхан дундаа урдуур бичигдэх сайхан бүсгүй. Тэрбээр өөрөөсөө 6 насаар дүү УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэнгийн бага хүү Б.Бадрахыг амьдралынхаа ханиар сонгосон билээ. Түүний сонголтыг гайхан хүлээж авсан хүмүүс ч цөөнгүй байсан. Харин азийн хатан хаан маань “Миний нүдээр түүнийг минь хар гэж би албадахгүй. Гэхдээ энэ сонголт минь зуун хувь гэдэгт итгэлтэй байна” хэмээн хайртай залуугаа олноос өмөөрсөн байдаг. Гэвч хосуудын амьдрал удаан үргэлжлээгүй юм.
О.Гүндэгмаа
Гавьяат тамирчин О.Гүндэгмээ Х.Цагаанбаатар хоёр гарын таван хуруу гэдэг шиг таван насны зөрүүтэй хос. Афины олимпийн өмнө манай баг тамирчид Хөвсгөлд бэлтгэлд гарч байхад үед биедээ татагдсан тамирчин хосууд ихэр хүүхдийн аав ээж болцгоосон. Монголын спортын гэр бүлд чимэг болж яваа хосуудыг амьдралд ховорхон тохиох Хөдөлмөрийн баатар хосууд гэж олон хүн сайтай байцгаадаг гэнэ шүү.
Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ