АНУ-д хар салхины улмаас 51 хүн амь үрэгджээ
АНУ-ын Оклахома хот орчмыг дайрсан хар салхины улмаас 51 хүн амь насаа алдлаа хэмээн мэдээлж байна. Цаашид ч энэ тоо нэмэгдэх хандлагатай байгааг албаныхан санууллаа. 120 гаруй хүн хүнд, хөнгөн бэртсэн ба тэдгээрийн 70 гаруй нь бага насны хүүхэд байжээ. Албаныхны мэдээлж буйгаар салхины хурд цагт 200 км цагийн хүчтэй салхилж байсан ажээ. Оклахома хотын урд хэсэгт байрлах Мур хотод орон нутгийн цагаар даваа гаригийн 15:00 орчимд үүссэн хар салхи 45 минут гаруй үргэлжилсэн тухай оршин суугчид ярьж байна. Тус хот 55 мянган оршиг суугчтай юм. Хүчтэй хар салхинд сургуулийн барилга сүйдэж, айлын байшингууд газартай тэгшлэгдсэн гэнэ.
Нэг бага сургууль нурсан бөгөөд сургуулийн байранд сурагчид, багш, ажилтан гээд 75 хүн байсан гэнэ. Барилга нурж, сүйдсэн тул аврагчид нурангид дарагдсан хүмүүсийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.
Үүнээс өмнө АНУын Нью-Йорк хотод Сэнди хар салхи шуурч мөн олон тооны хүн амь насаа алдсан билээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ