Би Третчикоффийн зурсан Хятад охин байсан

Энэ оны эхээр Владимир Третчикоффийн зурсан “Хятад охин” хэмээх алдартай уран зураг худалдаалагдсан. Энэ зургийн онцлог нь өвөрмөц царай бүхий хятад охины нүүрийг ногоон өнгөөр зурсанд оршдог билээ. Лондонд болсон дуудлага худалдаагаар 1.5 сая а.долларын үнэ хүрсэн нь түүний чанар чансаа, нэр хүндийг харуулж буй хэрэг. Хятад охинын Третчикофф санаанаасаа зохиож зурсан зураг биш ээ. Түүний модель нь Моника Пон-Су-Сан хэмээх эмэгтэй байдаг. Түүнийг энэ зураг нэрд гарсны дараагаар зарим хүмүүс гэрэлт ногоон хатагтай гэж дуудаж байсан гэдэг.

Моника Пон-Су-Сан өдгөө ч амьд сэрүүн бөгөөд өөрийн хөргийнхөө тухайд ВВС агентлангит дурсамж өгүүлжээ. Хүн төрөлхтний соёлын үнэт өв болсон энэ гайхалтай бүтээлийг Пон-Су-Сан 17 настайдаа Өмнөд Африкт байхдаа зуруулж байсан түүхтэй.

1950 оны нэгэн өдөр долгионтой үстэй, шулуухан алхаатай эрхэм миний ажиллаж байсан бяцхан угаалгын газарт орж ирсэн юм. Тэрхүү угаалгын газрыг миний нагац эгч ажиллуулдан байсан бөгөөд би тэнд очиж тусалдаг байлаа. Тэрхэн хугацаанд бид эргэн тойрноо ч бараг умартан үйлчилгээний газарт хоёулхнаа байгаа мэт ярилцаж билээ. Дэгжин эрхэм гараа сунган

-Сайн байна уу? Намайг Третчикофф гэдэг... хэмээн танилцсан. Түүний дараагаар бид нэлээд удаан тухтай гэгч нь ярилцсан юм. Ярианы хамгийн чухал хэсэг нь тэр надаас эелдэгхнээр “Би таныг зурмаар байна” гэж хэлсэн үг байлаа. Тэр үед ч тэр тийм нэр алдарт гараагүй залуухан уран бүтээлч байсан. Гэхдээ би түүний тухай долоохон хоногийн өмнө амралтын өдөр гардаг сониноос уншиж байснаа санаж байна. Сэтгэд догдлуулсан санал, би бага зэрэг сандарсан ч түүнд “Тэгье” гэсэн ганцхан хариулт хэлсэн. Тэр орой Третчикофф миний ажлаас намайг авч харин дараагаар нь гэрт маань хүргэж өгсөн. Намайг зурах газартаа авчирахад надад их тааламжтай санагдаж байсан. Тэр надад торгоор хийсэн маш тансаг, сайхан хувцас өмсүүлсэн. Тэр хувцас зурган дээр байгаа шиг шар байгаагүй. Мөн тэр хувцасны загварыг зураач өөрөө зохион бүтээсэн байв. Хэдийгээр зураг нэр алдарт хүрч чадсан ч намайг мэддэг хүмүүс энэ зураг зарам талаараа чамтай төсгүй юм гэдэг. Харин би “ Наймаг төгс зурах нь зорилго нь байгаагүй. Тэр өөрийнхөө хүсэж байсныг зурсан. Та юу харж байна түүнийгээ л таашаа” хэмээн хариулдаг. Тухайн цаг хугацааны туршид би Третчикоффийн амьдралын тухай маш олон зүйлийг бодсон. Учир нь нь маш их зовж, шаналсан хүн байсан даа. Тэр дайны жилүүдэд тулалдаж тэр ч бүү хэл япончуудад олзлогдож, завин дээр гурав хоног хоол хүнсгүй аялсан тухайгаа надад ярьж билээ. Туулахад хэцүү олон зовлог үүрсэн түүний нэг хэцүүхэн зүйл нь олон жилийн турш эхнэр, охин хоёроосоо холбоо тасарч, тэднийгээ нас барсан гэж бодож байсан явдал ажээ. Гэсэн ч бурханы ивээлээр тэд Кеп Таунд ирээд эргэн бие биенээ олсон. Би түүнд үнэхээр татагдаж байсан. Тэр үнэхээр хөгжилтэй маш сайхан инээмсэглэдэг. Харамсалтай нь тэр намайг зурж дууссаны дараагаар би түүний зургийг хараад маш их уурлав. Түүн рүү уурсаж, “Чи юу хийгээд байгаа юм бэ. Энэ бүхэн чинь надад таалагдахгүй байна” гэж хэлж байснаа тод санаж байна. Харин тэр “Чи долоо юм уу арван долоо хоногийн дараа дахин хараарай” гэж хэлсэн.

Үнэндээ би тэр цагаас хойш харалгүй байж байгаад үзэсгэлэн нээгдэх үед л өөрийнхөө зургийг харсан. Тэр үедээ ч надад сайхан харагдаагүй. Нэг л аймшигтай ногоон нүүртэй царай муутай эмэгтэй байсан. Би яах гэж зуруулав аа хэмээн харамсахад ч хүрч байсан удаатай шүү. Үзэсгэлэн нээгдсэний дараа хүүхнүүд намайг зааж “Тэр нөгөө зурган дээр байсан эмэгтэй” хэмээн ярьцгаадаг болов.Тэр үедээ би тааруухан л бүтээл байж дээ хэмээн бодоод өнгөрсөн. Харин энэ бүхэн цаг хугацааны явцад өөрчлөгдсөн дөө. Сүүлд сонсох нь ээ, миний зураг нэлээд нэрд гарч Третчикоффийн найзууд наймаг олж өгөхийг, намайг өөрөөр зурахыг түүнээс хүссэн боловч тэр зөвшөөрөөгүй гэнэ лээ. Тэр “Хятад охин бол ганц л байх ёстой” гэж байсан гэдэг. Тэр цагаас хойш би түүнээс холбоо тасарч олон жил өнгөрсөн. Би гэрлэж таван хүүхдийн ээж болсон. Гэтэл саяхан телевизээр “Хятад охин” нэг сая ам.доллар хүрчээ гэсэн мэдээ сонсоод ёстой л шоконд орсон шүү. Би залуу насандаа хэр зэрэг богинохон бодолтой байснаа ойлгож билээ. Хэрэв Третчикофф одоо амьд байсан бол би түүгээр ямар ч өнгөөр хамаагүй нэг зуруулах байсан. Энэ зурганд миний халуухан, оргилуун залуу нас бүх л утгаараа шингэж үлдсэн...

Орчуулсан Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ