Төрд хохирол учруулсан хүмүүс хариуцлагаа хүлээж байна
Төрийн банкны ТУЗ-ийн гишүүд өөрсдийгөө сайн ажилласан гэж тус бүр 90 сая төгрөг авцгаасан бөгөөд тодруулбал, Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Баясгалан, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга Л.Зориг, Сангийн яамныСанхүү, эдийн засгийн бодлогын газрын дарга асан Б.Батбаяр, Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын дарга асан Б.Ганбат, "Баялаг" компанийн зөвлөх Х.Ганбат, Сангийн яамны газрын дарга асан Б.Гэрэлмаа нар тус бүр 90 сая төгрөгийн ашиг хүртсэн нь илэрсэн.
Үүний дагуу Ерөнхий сайд Н.Алтанхуяг Төрийн банкны ТУЗ-д ажиллаж байхдаа их хэмжээний мөнгө хувьдаа завшсан төрийн албан хаагчдыг буцаж төрийн албанд орох эрхгүйгээр халах үүргийг сайд нарт өгсөн билээ.
Энэ дагуу Сангийн сайд Ч.Улаан яамныхаа Санхүү, эдийн засгийн бодлогын газрын дарга Б.Батбаяр, Хууль, эрх зүйн газрын дарга Б.Ганбат нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Ийнхүүтөрийн банкнаас мөнгө авч улсын мөнгө идсэн хүмүүс бүгд хариуцлагаа хүлээж ажлаасаа чөлөөлөгдсөн бол ганцхан ЗГХЭГ-ын тэргүүн дэд Ш.Солонго ажилдаа үлдэж олныг гайхшруулж байсан билээ. Тэгвэл өнгөрсөн хагас сайн өдрийн Засгийн газрын хурлаар түүнийг ажлаас нь чөлөөлсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ