Ж.Акбота охинтой болжээ

“Universe best songs” наадмын тайзнаа учирч, үрийн зулай үнэрлэсэн ч хоёр өөр замаар алхалсан дуучин Ж.Акбота, Т.Ганбаа нар салаад нэлээдгүй хугацааг ардаа орхижээ.

Анхны амьдрал нь бүтэлгүйдсэн ч дуучин бүсгүй шинэ найз залуутай болсноо цахим хуудсаараа танилцуулж, жаргалтай мөч бүрээ фэнүүддээ гайхуулаад амжсан.

Харин өдгөө тэрээр жаргалтай гэр бүлийг цогцлоож, хоёр дох хүүхдээ өлгийдэн авсан сурагтай.

Ийнхүү айл гэрийн сайн эзэгтэй болохоор шийдсэн Ж.Акбота хүүгээ дүүтэй, аавтай болгож, бас нэгэн бяцхан охиноор бүл нэмжээ.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ