А.Мөнхбат цензүргүй "бузартав"
МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат энэ долоо хоногийн даваа гаригийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон. Түүнийг уг нэвтрүүлэгт орох болсныг зарласнаас хойш А.Мөнхбатад хандан хүмүүс янз бүрийн зөвлөгөө өгч байжээ.
Тэрээр “намайг энэ нэвтрүүлэгт орж яах гээд байгаа юм. Наадах чинь ёстой аймар нэвтрүүлэг. Чи энэ том үйл хэргээ хий. Чи тэнд очиж бараг л бузартаад яахав гэсэн маягийн юм ярьж байна лээ” гэсэн юм.
Гэвч А.Мөнхбат нөхдийн зөвлөгөөг авалгүй студид очоод тэрхүү нэвтрүүлэгт оролцон сэтгүүлч Ц.Мөнхбаясгалантай цензургүй ярилцжээ.
М.Ирмүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ