"Содура"-г улстөрчдөд бус хүүхдүүдэд үнэгүй үзүүльеье
Өв соёл нь бүдгэрч буй цаатан иргэдийн ахуй амьдрал, өвөрмөц зан үйл, ёс заншлыг тайгын охиноор төлөөлүүлэн үзүүлэх "Содура" кино нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа билээ.
UBS телевизийнхний хүсэлтийн дагуу уг киног улстөрчид үзжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүд болон Засгийн газрын сайдууд уг киног ордны кино танхимд эхнэр хүүхдүүдийн хамт үнэгүй үзсэн сурагтай гэнэ. Харин энэхүү хүсэлтийг хүргүүлж, эрхэм гишүүд болон ар гэрийнхэнд нь тус киног үнэгүй үзүүлсэнд иргэд тийм ч сайхнаар хүлээж авсангүй. Учир нь эдгээр хүмүүсээс илүүтэй иргэд тэр дундаа хүүхдүүдэд үзүүлсэн нь дээр байсан юм даа гэх шүүмжлэлийг мэр сэр ярилцах болжээ.
Үзсэн, үзүүлсэн талуудад тааламжтай байсан ч жинхэнэ үзэгчид болсон иргэд ийнхүү шүүмжлэлтэй хандаж байгааг бас л бодууштай. Уг нь томчууд биш жирийн иргэд, бидний ирээдүй хойч болсон хүүхэд залуус л үнэгүй үзэж оюун бодолдоо нэгийг тунгаасан бол илүү дээр байсан ч юм шиг..
СЭТГЭГДЭЛ БИЧИХ