П.Анужин: Эмэгтэй хүнд нэг л зүйл дутдаг юм

П.Анужин хайрын тухай өөрийнхөө бодлыг хэлжээ. Дэлгэцийн од болоод байгаа бүсгүйн хайрын ертөнц иймэрхүү гэнэ.

Эр, эм гэлтгүй бүх хүн хайрлагдахын төлөө төрдөг. Эмэгтэй хүн юм чинь ааштай араншинтай байх ёстой гээд ад зэтгэр шиг авирлаж, арчаагүй мунхаг байж эсвэл эр хүнтэй ана мана үзэж тараад байх юм бол хэнд хайрлагдах билээ дээ.

Хайрлагдана гэдэг өөрөө их том ухаан юм шиг байна. Хайрлаач, эсвэл намайг ингэж тэгсэнгүй гэхийн оронд хайрлагдахын ухааныг сурмаар юм байна. Энэ бүгдийг би бас л ухаарч л байгаа хүн шүү дээ, түүнээс бүгдийг мэддэгтээ яриад байгаа юм биш ээ.

Би энэ тухай твиттертээ бичсэн. Тэр мөрүүдийг бичиж байхад нүдэнд нулимс хурж байсан. Хайрлагдана гэдэг арга биш, заль биш, хайрлагдана гэдэг хүний хайр татам байхыг хэлнэ гэж боддог.

Эмэгтэй хүнд үнэтэй тансаг машин, хэдэн давхар хаус, хэдэн авдар алт хэрэггүй...Энэ бүхэн хангалттай байлаа ч эмэгтэй хүнд нэг л зүйл дутдаг юм. Тэр бол хайр...магадгүй одоогийн энэ нийгэмд өнгө мөнгө чухал гэх байх л даа.

Гэхдээ энэ бол үзэл материалист үзэл. Ямар ч үед дэргэд нь уул шиг нөмөр болдог үүл шиг зөөлөн сэтгэлтэй эр хүн л хэрэгтэй.

Чамд ямар нэгэн алт мөнгө, алдар хүнд байхгүй байж болох ч хамгийн гол нь түүнийгээ гэсэн сэтгэл байвал чи эмэгтэй хүний хувьд хэзээд ”ХААН” нь байх болно...

СЭТГЭГДЭЛ БИЧИХ