Адам Левин шүтэн бишрэгчээ тоглолтоосоо хөөжээ
Maroon-5 хамтлагийн дуучин Адам Левин саяхан болсон тоглолтынхоо үеэр тайзнаа гарч ирсэн шүтэн бишрэгчдээ нэлээд хатуурхсан гэнэ. Түүнийг нь “It Was Always You” дуугаа дуулах үеэр шүтэн бишрэгч гэх нэгэн залуу бүсгүй тайзнаа гарч ирэн Адамыг араас нь тэвэрчээ.
Зөвхөн тэврээд ч зогсохгүй мөр, хүзүүг нь илэхийг оролдоход нь уур нь хүрсэн Адам сахилгагүй бүсгүйг тоглолтын талбайг орхихыг шаардсан аж. Ингээд хамгаалалтын ажилтан ирж, бүсгүйг танхимаас гаргасан байна.
Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ