О.Энхтуул Герман улсын иргэн болжээ
УДЭТ-ын урдаа барьдаг сайхан бүсгүйчүүдийн нэг гэгддэг жүжигчин О.Энхтуул Герман улсын иргэн болоод амжжээ. Анхны амьдрал нь бүтэлгүйтсэн тэрээр өөрөөсөө нэлээд ах Клаус гэгч бизнесмэн эрхэмтэй учирснаар өдгөө сайн сайхан амьдарч байгаа. Түүний нөхөр “Хан Брой” шөнийн клубийн эзэн байсан гэдгээр нь хүмүүс мэдэх биз.
О.Энхтуул ангийнхаа найзын “ODNO`s talk show”-нд оролцох үедээ оюутан цагийнхаа, залуу насныхаа тухай дурсахдаа нэгэн нууцаа задалсан нь жүжигчин бүсгүйчүүд маань хэзээ ч гадаад хүнтэй суухгүй хэмээн тангараглаж байсан гэдэг. Тэгвэл түүний хувьд театраасаа урт хугацааны чөлөө аваад байсан бөгөөд гурван хүүхдийнхээ ирээдүйн төлөө эцсийн сонголтоо хийж ийнхүү харь улсын иргэн болсон гэнэ.
Б.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ