Жүжигчин А.Ганчимэгийн цоо шинэ төрх
Монголын театр, кино урлагт өнгө нэмж яваа чадварлаг залуу жүжигчин, СТА А.Ганчимэг “Umbrella” сэтгүүлийн нүүрийг чимжээ. “Хэцүү анги” киноны Зулаагийн дүрээр олны танил болж байсан түүнийгдүрдээ жинхэнэ утгаар орж чаддаг хэмээн ахмад жүжигчид ам сайтай байдаг.
Өдгөө “Хувьсал” продакшнаар овоглож буй А.Ганчимэг анх хуучин циркийн акробатын дугуйланд явдаг байсан бөгөөд мөн гурван жил нугарч байсан гэдэг. Харин түүнийг ээж нь Хүүхдийн ордны драмын дугуйланд оруулснаар жүжигчин болох гарааг нь тавьж өгчээ.
Үзэгчдийн хүндэтгэлийг хүлээж чадсан залуу бүсгүйн цоо шинэ өнгө төрх ийнхүү “Umbrella” сэтгүүлийн нүүрийг чимлээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ