Эби үрийнхээ ч, уран бүтээлийнхээ ч аав боллоо

УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг аав болжээ. Гэр бүлийн амьдралд тэгтлээ яаралгүй, урлагт бие сэтгэлээ зориулж явсан жүжигчин Эбигийн хувьд энэ жилийн эхлэл гайхалтай өрнөж байна. Тэрээр "Аав" нэртэй дэлгэцийн бүтээлийг найруулж олны хүртээлд хүргээд байгаа. Уг киноны нээлтэн дээр түүний найз нь Эбиг аав болох гэж байгааг тэнд хуран цугласан олонд анх зарлаж байсан юм.

Тэгвэл энэ сарын 07-ны өдөр Эбигийн хань нуган үр төрүүлж,жүжигчин залуу аав болоод байна. Энэхүү баярт мэдээг түмэн олны сонорт жүжигчин Б.Амарсайхан дуулгалаа. Жүжигчин Эби өөрийн эхнэрээ одоогоос жилийн өмнө танилцуулж байсан бөгөөд гадаадад ажиллаж амьдарч байгаад ирсэн ханиа 10 жил хүлээсэн гэдэг.

Ийнхүү Эби үрийнхээ ч, уран бүтээлийнхээ ч "аав" боллоо. Түүний гэр бүлд баяр хүргэж, аз жаргал хүсэн ерөөе. Монголын үрс маш олон болтугай.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ