Н.Түвшинбаяр аваргынх бүл нэмжээ

Олимпийн аварга Н.Түвшинбаярынх бүл нэмж охинтой болжээ. Ингэснээр аваргын гэр бүл хоёр хүү, хоёр охинтой болж байна. Түүний эхнэр Б.Оюунбилэг жил гаруйн өмнө төрж охинтой болж байсан бол өчигдөр орой мөн амаржиж охинтой болсон байна.

Олимпийн медалийг энгэртээ хослуулсан ховорхон гавьяатан Монголд ганцхан байдаг нь Н.Түвшинбаяр аварга. Олимпийн алт, мөнгөн медалийг хоёр олимп дараалан хүртсэн аварга 2008 оны Бээжингийн олимпийн дараа гэр бүл зохиож, хувийн амьдралаа эхлүүлж байсан нь саяхан мэт санагдавч одоо тэр хос медаль шигээ хоёр хөөрхөн хүүтэй, хоёр охинтой ам бүл зургуулаа болоод байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ