Топ модель Одгэрэл насны ханиа оллоо

“Мөнхийн залуу” гэх тодотголтой топ модель Э.Одгэрэл ганц бие ээжийн амьдралаасаа залхаж, ханьтай болохоор шийдсэн сурагтай. Тэрбээр 20 гаруй жил ганц бие ээжийн амьдралаар амьдарсан нэгэн. Арван жилийн сургуулийн ширээнээс салмагцаа анхны нөхөртэйгээ учирч, айл гэрийн эзэгтэй болж байсан тэрбээр эхнэр хүний амьдралаас тун ч хурдан залхсан гэдэг.

Тиймдээ ч өнөөдрийг хүртэл ганц охинтойгоо амьдарч, өөр хэн нэгэн эр хүнд зориулах цаг зав, сэтгэл байх­гүй гэдгээ ярьдаг байсан нь үнэн. Харин өдгөө 50 нас хүрч яваа топ маань тун удахгүй шинэ амьдрал эхлүүлэхээр бэлтгэж байгаа сурагтай. Энэ тухайгаа цахим хуудсандаа бичсэн бөгөөд хэн гэгч эрийг үлдсэн амьдралынхаа ханиар сонгож байгаагаа нууцласан хэвээрээ байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ