Мянгаагийн “суудлаасаа буусан” их хатдын ижилхэн хобби
Алтны магнатаас хүүхний магнат болтлоо “доошилсон” Ц.Мянганбаяр захирал тун удахгүй төлбөрийн чадваргүй хэмээн орон даяар зарлагдах гэж буй.
Тэгэхээр түүний бага хатан О.Пүрэвдуламын мөнгөн дунд хөлбөрдөг цаг өнгөрч байгаа бололтой. Гэтэл Мянгаа захирлын “суудлаасаа буусан” их хатад энэ үеэр хувцасны шүүгээ, гоёл чимэглэлийн хайрцагаа олонд гайхуулж суух юм гэж хэн санах билээ.
Алтны магнатын хууль ёсны хоёр дахь гэргий топ модель Д.Пүрэвсүрэн “Сайхан гутланд хэзээ ч гар татдаггүй” хэмээн ам алдсан удаатай. Гэтэл гурав дахь гэргий болох мисс Д.Ариунцэцэг ч бас Пүүжээтэй ижилхэн хоббитой гэдгээ задлалаа. Топ модель бүсгүй хамгийн хайртай гутлаа Японоос авч байлаа хэмээн "томорсон" бол ард түмний мисс гуталнуудынхаа үнийг нууцалжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ