Топ модель Э.Сэлэнгэ охинтой болжээ

"Nine dots" загварын агентлагийн захирал Э.Сэлэнгэ энэ сарын 20-ны өдөр охинтой болжээ. Тэрээр Б.Одбаяр гэдэг залуутай олон жил үерхсэн бөгөөд ийнхүү тэд үрийн зулай үнэрлэлээ. Хайртай бүсгүйдээ "Киви" хамтлагаар мэндчилгээ дамжуулан гэрлэх саналаа тавьж байсан залуу өнгөрсөн наймдугаар сард сүйн бөгжөө өгсөн ажээ.

Э.Сэлэнгэ нь “Гоёл-2010” наадмын “Шилдэг загвар өмсөгч”, “Гоёл-2011” наадмын топ модель бөгөөд элдэв хэл аманд тэр бүр өртөөд байдаггүй нэгэн юм. Тэрээр ганц бие байхдаа хэвлэлийнхэнд өгсөн нэгэн ярилцлагадаа “Хайр бол амьдралыг хөдөлгөгч хүч. Эцэг, эхийн хайраар өсөөд хань ижлийн хайраар амьдардаг байх. Харин сексийн тухайд боламьдралын бас нэгэн сайхан амт. Сексгүйгээр амьдралаа төсөөлөхөд үнэхээр хэцүү. Хайр, секс хоёр бол нэг дор байж л хүнд сайхныг мэдрүүлнэ. Сайхан хайраас үүдэлтэй секс бол галзуурмаар амттай шүү дээ” гэж байсан билээ.

Түүний сайхан хайр цэцэглэж, анхны үрээ өлгийдөн авсанд уншигч олныхоо өмнөөс баяр хүргэе.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ