Бейонси хөл хүнд гэдгээ зарлалаа
Дуучин Бейонси US Weekly сонинд хоёр дахь хүүхдээ тээж байгаа тухайгаа хэлжээ. Түүнийг анх “Met Ball”-ын улаан хивсний ёслолд ороцох үеэр дахин хөл хүнд болсон гэсэн яриа гарсан юм. Улаан хивсний ёслолд өмссөн түүний даашинз нь биеийг нь барьсан байсан бөгөөд гэдэс нь анзаарагдахуйц томорсон байжээ.
Энэ таамаглалаас гадна Жей-Зи аялан тоглолтынхоо үеэр "Good Morning America" сэтгүүлд дахин хүүхэдтэй болох бодолтой байгаагаа хэлж байсан юм.Тэрбээр “ Би олон хүүхэдтэй болохыг хүсдэг. Охинд маань бас нэгэн бяцхан хамтран сахилгагүйтэгч хэрэгтэй байх. Би охиноо эгч болгохыг хүсэж байгаа” гэж ярьжээ.Одуудын охин Айви 16 сартай. Дүүтэй болоход боломжийн хугацаа хэмээн тэдний эргэн тойрныхон нь ярьцгааж байгаа гэнэ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ