Жүжигчин Г.Золбоотын эхнэрийг “Нөхрөөсөө салаад өгөөч” гэж дарамталжээ
{!!!right!!!}Жүжигчин Г.Золбоот өнөө хэр нь гэр бүлдээ үнэнч яваа гэж өөрийгөө тодорхойлдог юм билээ. Олон кинонд тоглож, нэр алдар нь түгж явсан залуу цагийнхаа дурсамжийг мань эр өдгөө ч нууцлах дургүй бөгөөд охид хүүхнүүдийн танилцах хүсэлт, хайрын захианд ёстой л нэг даруулах дөхдөг байж. Олонд танигдсан сайхан залуугийн эхнэрт ч зарим үед дарамт шахалт ирж байсан гэх.
Энэ талаар жүжигчин Г.Золбоот “Надад дурласан хүүхнүүд эхнэрийг минь нэг хэсэг их зовоодог байж билээ. Золбоотоос салаад өгөөч гэж утасдсан нь ч бий. Харин би тиймэрхүү асуудалд хутгалдах дургүй, эхнэртээ ин үнэнч” гэж ярьсан удаатай. Өөрийгөө хаана ч, ямар ч үед байгаагаараа байж чаддаг гэж үнэлэх дуртай Г.Золбоот харин хатуу тоглоом даадаггүй гэж үнэнээ хүлээсэн гэнэ.
“Үнэхээр тоглоом ч биш, шоглоом ч биш юмаар хүний дургүй хүргээд байвал яаж тэсэхэв дээ. Тэрний оронд яг юу хэлэх гээд байгаа, ямар юм харуулах гэснээ шууд л илэрхийлсэн нь дээр” гэж эгдүүцсэн жүжигчин эр өөрөө ч бусдаар тоглох дургүй гэсэн шүү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ