Амаараа залгисан утсаа нүдээрээ гаргажээ
Сперри нэртэй сахлын хутга залгидаг илбэчин залуу арга заль хэрэглээгүй гэдгээ харуулахын тулд сэтгүүлч бүсгүйн нүдэн дээр утас залгиад түүнийгээ баруун нүдээрээ татан гаргажээ. Олон тооны сахлыг хутгануудыг бүдүүн утсаар холбоод бүгдийг нь залгисныхаа дараа утсаар татаж гаргаж ирж байгаа Сперригийн үзүүлбэрийг үзсэн бүсгүй түүнээс өөрийн илбийг ямар нэг арга заль хэрэглэхгүй хийж байгааг батлахын хүсчээ. Харин Сперри илбэчин тэр дороо нэгэн оёдлын утас ашиглан сонин үзүүлбэр хийж үзүүлсэн байна. Тэрээр нэг хэсэг утсыг залгиад хэсэг хугацааны дараа тэр утсаа баруун нүдээрээ дамжуулан гаргажээ. Оёдлын утас хүний нүдний хүүхэн хараанаас татагдан гарч байгааг харсан сэтгүүлч бүсгүй муужирч унах дөхсөн байна. Харин Сперри энэ бол түүний үзүүлдэг хамгийн хялбар илбэ гэж хэлжээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ