Батболд, Оджаргал нар М.Энхсайханд гурван сая доллар өгье гээ л биз
Үзэгч уншигчдын хамгийн ихээр сонирхон үздэг нэвтрүүлгийн нэг яах аргагүй сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн "Цензургүй яриа" нэвтрүүлэг.
Энэ нэвтрүүлгийн өчигдрийн дугаарт БНН-ын дарга Б.Жаргалсайхан оролцсон юм. Тэрээр цензургүй ярих нь бүү хэл баруун солгойгүй үгээр шүршиж эхэлсэнд сэтгүүлч нь хүртэл санаа зоволтоороо ч гэсэн цензурдэхээс аргагүйд хүрч, ингэж ярихаасаа айхгүй байна уу, зүгээр үү та гэж хоёронтоо ч санаа тавив.
Харин Жагаа энэ үгсийг хэлэхээр тэсэн ядахдаа ерөнхий сайдын Японы айлчлалд явах байснаа ч больсон тухайгаа дуулгаад сурсан зангаараа ярьж эхлэв. Тэрээр долдугаар сарын нэгний хэрэгт Н.Энхбаяр, С.Баяр нарыг буруутгаад, тэд Тавантолгойг хэрхэн хоорондоо булаалдаж байсан тухай ч өгүүлсэн юм.
Тавантолгойг ард түмэндээ өгье гэж удаа дараа хэлж байсан түүнийг хэрхэн хохироож сайдаас нь огцруулжбайсан тухай дуулгасан нь Н.Энхбаярын гомдолтой агаар нэгэн мэт сонсогдож байлаа. Тавантолгойнасуудлаар М.Энхсайхан яагаад ингэтлээ нэг талыг барьж улайрч зүтгээд байгаа юм бэ? Бүр УИХ-аар ч заавал оруулах шаардлагагүй гэж хэлээд байгаа шүү дээ…гэсэн сэтгүүлчийн асуултад:
- УИХ-аар заавал ярихёстой. Яахав дээ ойлгож ядаад байх юу байхав дээ, Батболд, Оджаргал хоёр чамд гурван сая доллар өгье л гээд хэлчихээ биз гэж хариулсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ