УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг туулай агнажээ
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг байсгаад л олон нийтийн сүлжээнд шуугиан дэгдээхдээ гаргуун. Хэсэгтээ л хорвоод байхгүй бенз машинаар гангарснаа ядарсан ард түмэндээ гайхуулж чадсан бол удаад нь төрийн ордны дотоод журмыг зөрчиж гуя, хасаа ил гаргасан мини юбкаар гангарч олны шүүмжлэлийн бай болсон юм.
Тэгвэл энэ удаад Баян-Өлгий аймагт ажиллахдаа бүргэдтэй ан хийж “Бүргэдээр туулай агнав” гэсэн тайлбартайгаар өөрийн фэйсбүүк хуудаснаа морь унаж агнасан туулайгаа баруун гартаа бариад бахархалтайгаар инээж буй зургаа оруулсан нь олон нийтийн дургүйцлийг илтэд хүргэв.
Түүнийг “Монголчууд хэдийгээр анчин, нүүдэлчин удамтай ч айлын эхнэр хүн, тэр дундаа эх хүн ийм хатуу сэтгэлтэй байх гэж”, “УИХ-ын гишүүнд ийм ёс зүй байж болох уу”, "төрийн түшээд алсан амьтнаараа гангардаг моод энэ удаа эмэгтэйчүүдийг тойрсонгүй гэхчилэн шүүмжлэл өгрнүүлж байна. Л.Эрдэнэчимэг гишүүн энэ тухай зураг, постоо өөрийн пэйсбүүк хуудаснаасаа устгасан ч хэзээний олон нийт хуулбарлаж амжисныг та бүхэн харж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ