Өөрөө өөртэйгээ гэрлэсэн бүсгүй
Техас мужид амьдардаг 40 настай америк бүсгүй Жасмин Элеби энэ насныхаа жинхэнэ хайр дурлалтай учрахаасаа өнгөрсөн гэж үзээд өөрөө өөртэйгээ гэрлэхээр шийджээ. Удахгүй тэрбээр Ази тивийг зорин тэнд өөрийн бал сарыг өнгөрүүлэхээр төлөвлөв. 38 насандаа ээлжит найз залуугаасаа хагацаад Элеби 40 нас гэхэд мөрөөдлийнхөө ханхүүтэй учрахгүй бол өөртэйгээ гэрлэнэ гэж хатуу шийдсэн аж.
Харамсалтай нь, дараагийн хоёр жилд тэрбээр өөрт таалагдах эртэй учраагүй байна. Хэд хоногийн өмнө тэрбээр өөрийн хуримыг нижгэр хийсэн гэнэ. Түүнд нь бүх хамаатнууд нь, найз нөхдүүд нь уригдан иржээ. Хүндэтгэлийн ёслол тул бүсгүй жинхэнэ хуримын даашинз өмсчээ. Гонх руу түүнийг ээж нь хөтөлж аваачсан байна. Хамгийн сонин нь Элеби бүсгүй сэтгэл ихэд хангалуун байсан гэнэ шүү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ