А.Сүхбат аваргатай хамт нэг онгоцонд явсан гадаад бүсгүй сэтгэгдлээ ийн бичжээ
Монгол бөхөөрөө бахархдаггүймонгол хүн гэж үгүй билээ. Харин гадаадууд сумо бөхийг сайн үздэг хэрнээ монгол бөхийг сонирхдоггүй гэж боддог байсан бол үгүй бололтой. Аварга А.Сүхбаттай нэг онгоцонд суусан нэгэн гадаад бүсгүй ийн бичжээ. "Өнгөрсөн зун Монголын баруун хязгаарт байрлах алслагдсан хот Ховдод очиж Монголын уламжлалт дуу, бүжгийн гайхалтай сайхан тоглолтыг үзсэн юм. Энэ сайхан тоглолтын дараа Улаанбаатар луу сайхан амарч, унтангаа буцахаар төлөвлөсөн байсан ч эцэст нь ядарсан, өлссөн, дээр нь уцаарласан би онгоцны хатуу сандал дээр хурдхан хөөрөхийн хүслэн болсон байлаа. Мөн хүүхдүүдийн маань урт, удаан аялалын төгсгөл байсан юм. Ховд хот нь Монгол улсын 21 аймгийн нэг бөгөөд Улаанбаатараас баруун тийш 1500 км оршдог. Онгоцоор явахад 3 цаг шаардлагатай.
Би Монгол бөхийн барилдаанд ямар их дуртай гээ ч. Аварга бөхчүүд нь хэн болох, аль нутгийн хүмүүс гээд бүгдийг нь мэддэг болсон. Монгол бөхийн барилдааны уламжлал, бөхчүүд зодог шуудаг, өнгө гээд бүгд намайг үргэлж татдаг юм. ЯАЛТАЙ Ч БИЛЭЭ, бид онгоц хөөрөхийг хүлээгээд л... хүлээгээд л байдаг. Хүүхдүүд маань ч удалгүй “Ээж, бид хэзээ хөөрөхийн?”, “Би кола захиалж болох уу?” гэж шаналгаж эхэллээ дээ. Би ч яаж дуугүй байх вэ, “Үгүй, кола чиний шүдэнд чинь муу, зодолдохоо боль, эсвэл чамайг Ховдод үлдээлээ шүү” гэж тэднийг айлгаад авлаа.
Онгоц хөөрөхөд хойшлох болсон шалтгаан нь нисгэгч нар хэн нэгэн чухал хүнийг хүлээж байгаа юм. Би ч хямарч эхэллээ, гэхдээ хажуу талд минь хоосон суудал байгаа болохоор ядаж л давчидахгүй юм даа. Би ч дотроо“Аливаа хурдал л даа” хэмээн энэхүү хоцорч байгаа зорчигчид цухалдаж эхэллээ.
Эцэст нь хэн орж ирсэн гээ ч, Монголын алдартай бөхчүүдийн нэг Сүхбат, мэдээж би түүний талаар мэддэг байсан. Хүмүүсийн ч сэтгэл нь догдолж, камераа гарган зураг авч эхэллээ, би ч мөн. Ээжүүд хүүхдийнхээ зургийг түүнтэй авахуулахыг, харин эрчүүд түүний хажууд бахархалтайгаар зогсон авахуулахыг, мөн онгоцны үйлчлэгч нар гээд ер нь хүн бүр л түүнтэй зургаа авахуулахыг хүснэ. Харин царайлаг аварга маань суудалдаа сууж аваад, амрахыг л хамгийн ихээр хүссэн байх.
Аварга маань Ховдод загасчлал хийгээд буцаж яваа юм байна. Би ч нөгөө дугхийхээ ч бүр мартаж орхисоноос гадна, энэ хоцорч ирсэн зорчигчийг хараад маш их баярлажээ. ЭЭ БУРХАН МИНЬ, МИНИЙ ХАЖУУ ТАЛЫН СУУДАЛ ХҮНГҮЙ ШҮҮ ДЭЭ!! Тиймээ!
Тэр над руу инээмсэглэхэд нь би ч мөн уухайн тас угтаж инээмсэглээд, сандарсандаа “Сайн уу? Би таны хамгийн том фен шүү” гэж хэлсэндээ итгэж өгөхгүй юм. Ингэж хэлэхэд хамаг бие минь хөлөрч, яг л өсвөр насны охин шиг ичингүйрсэнийг дурьдаад юун. Тэр миний хажууд суухад нь би камераа гаргаж ирээд “Та надтай зургаа авахуулахгүй биз?” гэж асуулаа. Бурхан минь, энэ миний мэдэх хамгийн гайхалтай нислэг байсан шүү. Би түүнийг нүүр дүүрэн инээмсэглэх тэр мөчид би зургаа авч амжлаа. Чимээ шуугиантай хүүхдүүд, дугхийх бодлоо мартаж орхиод, би түүнийг өөрийн мэдэх хязгаарлагдмал.
Монгол хэлээрээ гайхашруулахыг хичээлээ. Биднийг хөөрөхөд хүүхдүүд маань дахиад л зодолдож эхэллээ. Би ч тэдэн рүү “чшшшш..... одоо ээждээ саад болох цаг нь биш, дахиад кола уух уу? 10-ийг захиалсан ч болно шүү” гэсэн харцаар гялс хийлээ.
Монголын хамгийн алдартай бөх Сүхбаттай авахуулсан зураг маань энэ байна. Ховд руу хийсэн аялал нь сайхан байсан ч хот руу буцсан нислэг хамгийн сайхан нь байлаа" хэмээсэн байна.
С.Гүнжээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ