С.Дэмбэрэл стайл хүчээ авлаа

Цахим ертөнцөд нэгэн шинэ хэв маяг хүчээ аваад байна. Тодруулбал, С.Дэмбэрэл стайл гэх “Би угаасаа хоцордог юм. Та хоцрох ёстой юу. Үгүй л дээ. Гэхдээ би хоцордог” гэх стайл эрчээ авч би угаасаа уудаг юм, би угаасаа хулгайлдаг юм гэх мэтээр олон хувилбар болжээ. Манай 76 гишүүнийг явдаг онигоо хэмээн хөөрхөн шоглодог ч бодит амьдрал дээр тэд үнэхээр л явдаг онигоо гэдгээ энэ мэт үйлдлээрээ батлах аж.

Учрыг тодруулбал, өнгөрөгч долоо хоногт төсөв хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүдийн ирц бүрдэхгүй хуралдаан нэлээдгүй хойшилж эхэлж байсан юм. Тиймээс сэтгүүлчид энэ асуудлыг хөндөж хоцорсон гишүүдээс та яагаад хоцроод байна вэ гэсэн асуултыг асуув. Уг нь хүн ичмээр асуудал ч эрхэм гишүүд маань хэнэг ч үгүй би хоцордог юм гэсэн хариулт хэлэн зогсч байсан юм.

С.Дэмбэрэл гишүүний энэхүү хэнэггүй тайлбар цахим ертөнцөд хамгийн хурдтай цацагдаж Зарим гишүүний зурагтаараа ирц бүрдэхийг хараад сууж байдаг гэсэн хариулт алдартай биеэ өмгөөлсөн хариултаар шалгарав. Хууль батлах үндсэн үүргээ энэ мэт ёс төдий гүйцэтгэж байгаа гишүүдэд хүлээлгэх хариуцлага гэж байхгүй нь харамсалтай. Ажилдаа цагтаа ирдэгггүй тэднийг ядахдаа цалингийн хувиар торгодог бол арай өөр ч байх юм бил үү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ