Даамын шигшээ тоглолтын аваргууд тодорчээ

Монголын даамын холбооны энэ оны анхны тэмцээн болох насанд хүрэгчдийн УАШТ-ий хагас шигшээ тоглолт Баянзүрх дүүргийн “Бадмаараг” төвд нэгдүгээр сарын 15-18-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэмцээнд 18 аймаг, 7 дүүргийн эрэгтэй 66, эмэгтэй 42 даамчин оюунаа сорьсон байна. Тэмцээнд олон улсын цолтой 12 тамирчин оролцсон юм.

Тэмцээний хагас шигшээ тоглолтын эрэгтэйчүүдийн ангилалд 66 даамчин өрсөлдсөнөөс гавьяат тамирчин, ОУХМ Д.Эрдэнэбилэг, эмэгтэйчүүдийн ангилалд 42 даамчин өрсөлдсөнөөс их мастер М.Нямжаргал түрүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ