Д.Хишигбаяр “Дэлгэрмаа намайг эхнэрээс салгаж суусан гэдэг шал худлаа
Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө аясаа нэгэнт тодорхойлсон гэр бүлийн хос бол дуучин Р.Дэлгэрмаа, Д.Хишигбаяр нар билээ. Хосууд хамтарч уран бүтээл хийж, улмаар биендээ дасан нэг гэрт орцгоосон.
Гэтэл үр хүүхэдтэй, хань ижилтэй байсан хүнийг эхнэрээс нь салгаж гэр бүл үймүүлэн хүүхэд өнчрүүлсэн гэх таагүй мэдээлэл Р.Дэлгэрмааг дагадаг байсан нь бий.
Тэгвэл хүмүүсийн энэ бодол худал болох талаар дуучин Д.Хишигбаяр “Дэлгэрмаа намайг эхнэрээс салгаж суусан гэдэг шал худлаа. Миний эхний амьдрал бүтэлгүйтсэн нь үнэн. Би хүүгээ өөр дээрээ авсан. Хүү маань одоо 17 настай. Би Дэлгэрмаатайгаа уран бүтээл хамтарч хийж байгаад нэг гэрт орсон. Ханьтайгаа амьдраад сайхан л явж байна. Бид хоёрын хүү 11 сартай болчихлоо. Хэнд ч гэсэн өнгөрсөн амьдрал байдаг л хорвоо шүү гэж сэтгэгдэл бичдэг хүмүүст хэлье” хэмээн ярьжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ