Линдсей Лохан үрийн зулай үнэрлэнэ
Алдарт, дэггүй жүжигчин Линдсей Лохан дуулиант амьдралаа орхиж, ээж болох гэж байгаа бололтой. Папарацциуд саяхан түүнийг Лос-Анжелесийн нисэх онгоцны буудалд явж байхад нь зургийг нь авч, бие давхар болсныг нь анзаараад үнэхээр гайхжээ.
Гэдсээрээ илт цондойсон ч тэрбээр биеийн энэхүү өөрчлөлтөө өргөн хувцсаар далдалсангүй, харин ч бариу футболк өмссөн байжээ. Эндээс харахад жүжигчин бүсгүй жин нэмээгүй бөгөөд удахгүй сайхан мэдээг албан ёсоор дуулгахаар зэхэж буй бололтой.
Линдсей өнгөрсөн онд ээж болохыг хүсч буй талаараа нэг бус удаа ярьсан юм. Түүний хувьд нөхөртэй байх эсэх нь чухал биш, хүүхэд л байвал бүрэн бүтэн гэр бүл гэж үзэж байсан. Тиймээс тэрбээр нөхөргүйгээр хүүхэд гаргаж, өсгөхөөр шийдсэн ч байж болох юм.
Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ