Какүрюү Ананд удахгүй үрийн зулай үнэрлэнэ
Японы мэргэжлийн сумогийн 71 дэх ёкозүна Какүрюү Ананд тун удахгүй хуримаа хийх сурагтай. 30 насны босго давж буй түүний гэргий болох эмэгтэй бол Д.Мөнхзаяа гэдэг 23 настай бүсгүй ажээ. М.Ананд их аварга болсныхоо дараа түүнтэйгээ уулзах болсон гэнэ.
Хосууд өнгөрсөн зунаас хамт амьдрах болсон төдийгүй ирэх тавдугаар сард "шинэ хүнтэй" болох юм байна. Гэсэн ч одоогоор хуримын тов хараахан тодорхойгүй байгаа ажээ.
Какүрюү Анандыг ийнхүү монгол бүсгүйтэйгээ гэрлэх болсонд нутаг нэгт олон түмэн сэтгэл хангалуун байна. Учир нь 69 дэх их аварга Хакухо Даваажаргал арлын орны бүсгүйтэй хуримласан нь тухайн үед эх оронч буюу үндсэрхэг үзэлтнүүдийн багагүй шүүмжлэлийг хүртэж байсан юм.
М.Ананд нь 2014 оны гуравдугаар сарын башёд анх удаа дээд зиндаанд түрүүлж, ёкозүна цол хүртсэн билээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ