Какурюү М.Ананд энэ сард хуримлана

Мэргэжлийн сумогийн 71 дэх их аварга Какуруюү буюу М.Ананд тун удахгүй гэрлэхээр болжээ. Энэ жил 29 настай Тогоруу-Луу маань нутаг нэгт, 23 настай Дашнямын Мөнхзаяа хэмээх үзэсгэлэнт бүсгүйг эхнэрээ болгож авах гэнэ.

Хоёр талын аав ээжээсээ зөвшөөрөл авсан тэд энэ сардаа багтаж хуримлах гэнэ.Гэхдээ нарийн товыг одоогоор гаргаагүй байгаа аж.

Хосууд өнгөрсөн оны гуравдугаар сард уулзаж эхэлсэн бөгөөд дөрвөн сарын өмнөөс хамт амьдарч эхэлжээ. Мөн ирэх тавдугаар сард Их аваргын гэргий амаржих гэнэ.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ