Жүжигчин Б.Амараа аргагүй л шилдэг нь
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан энэ онд хамгийн их ашиг орлого олсон киног нэрлэжээ. Уг жагсаалтын эхэнд найруулагч, зохиолч Ж.Сэнгэдоржийн “Үргээлэг” кино 433 сая төгрөгийн орлоготойгоор бичигджээ.
Уг киноны гол дүрд жүжигчин Б.Амарсанаа буюу Амараа тоглосон билээ. Тэрбээр “Үргээлэг” киноны зураг авалтыг дуусмагцаа хилийн чанадыг зорьсон юм.
Тодруулбал, тэрбээр Малайзад очиж, дэлхийн 20 орны 600 гаруй уран бүтээлчид оролцон бүтээж буй нэрт аялагч Марко Пологийн тухай кинонд туслах дүр бүтээсэн юм. Тус кино нь энэ сарын 2-нд нээлтээ хийж жүжигчин Б.Амараа эхнэрийн хамтаар киноныхоо нээлтэнд очиж эх орныхоо нэрийг өндөрт өргөөд зогсохгүй элэг нэгт ахан дүүсийнхээ омогшил бахархал болсон юм.
Жүжигчин Б.Амараа нь монголоос Холливудын кинонд тоглосон анхны жүжигчин бөгөөд тэрээр монголын хамгийн эрэлттэй чадварлаг жүжигчин юм. Энэ ч утгаараа Холливудад дүрээ мөнхөлсөн нь ч “Үргээлэг” кино ашиг орлогоороо тэргүүлсэн нь ч аль аль нь аргагүй л жүжигчин Б.Амараагийн авьяас чадвартай салшгүй холбоотой биз ээ.
Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ