Леди Гага: "Дуулж чадахгүй шахам, бас өөрсдөө дуугаа бичдэггүй дуучдаар яадаг юм?

Америкийн этгээд дуучин Леди Гагагийн хувьд 2014 он их амжилттай өнгөрсөнбайна. Тэрбээр энэ талаар болон хөгжим, урлагийн ертөнцийн талаар “Yahoo!” сайтад ярилцлага өгчээ.

Тэрээр "Дуулж чадахгүй шахам, бас өөрсдөө дуугаа бичдэггүй дуучдаар яадаг юм? Тэд хэнд хэрэгтэй юм бэ? Тиймэрхүү хүмүүсийг дэмжиж, дээш татах ёсгүй. Тэд гоё, хөөрхөн бас кадрт сайхан харагддаг болохоор фонограмм тавьж амаа хөдөлгөг гэж үү? Үүнийг хөөрхөн хүүхнүүдийн караоке гэнэ. Харин өөрөө дуугаа зохиож, дуулж байгаа бол хөөрхөн байх эсэх нь чухал биш" гэж Леди Гага мэдэгджээ.

Мөн тэрээр "Дуучин ба шүтэн бишрэгчдийн дунд холбоо тогтоох нь маш чухал. Тэд л таны уран бүтээлээрээ илгээж буй илгээмжид санаа тавих болно. Фанатуудаа гайхшируулах надад таалагддаг" гэж ярьсан байна.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ