С.Ононбат Урлагийн гавьяат зүтгэлтэн боллоо

On'n Off продакшны Ерөнхий захирал, найруулагч С.Ононбат өнөөдөр Урлагийн гавьяат зүтгэлтэн хэмээх төрийн эрхэм хүндтэй шагнал хүртэх гэж байна. Монголын видео урлагийн үндэс суурийг тавьсан анхдагч тэрээр Монголын видео салбарын анхны гавьяат болж байна.

С.Ононбат нь Нийслэлийн 23 дугаар сургуулийг төгссөн, 1989 онд МҮОНТВ-д туслах ажилтан, тайз засагч, найруулагч, 1991 онд СҮМО ТВ-д найруулагч, 1992-1993 онд UBS TV-ийн анхны ажилтан, үүсгэн байгуулагч, найруулагч хийж байгаад 1993 оноос өдийг хүртэл On’n Off Production-ы Ерөнхий захирал, үүсгэн байгуулагч, найруулагчаар ажиллаж байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ