Бритни Спирсийн турсан нууц

Дуучин Бритни Спирс шинэ хайртай учирсны дараа амьдралаа цоо шинээр эхэлсэн төдийгүй өөрийгөө ч бас эрс өөрчилжээ.

Бритни Спирс "Women’s Health" сэтгүүлийн 1-2 сарын дугаарын нүүрийг чимсэн бөгөөд хэрхэн турснаа ярилаа. Тэрбээр ийм гоё бие галбиртай болохын тулд ямар их хөдөлмөрлөсөн тухайгаа өгүүлж, өөрөөрөө бахархаж байгаагаа шүтэн бишрэгчиддээ дуулгажээ.

Бритни "Би турсан нууцаа задалъя. Бүжиг бол зүрхний хамгийн сайн дасгал. Хүнд хэцүү хэрнээ хөгжилтэй байдаг" хэмээжээ.

"Би биеэ хэвийн байдалд оруулахын тулд 20 минут эрчимтэй кардио дасгал хийж, дараа нь хөнгөн дасгал, хүчний ачааллын дасгалд шилждэг. Тэгээд суниалтаар дуусгадаг" хэмээн Бритни тодрууллаа.

Тэрбээр хоолны дэглэм сахиж өөрийгөө зовоодоггүй, эрүүл хооллолтыг эрхэмлэдэг аж."Түүхий, боловсруулаагүй хоолыг голдуу сонгодог. Бас суши, самар, жимс жимсгэнэ их иддэг. Харин миний ганц сул тал бол чихэртэй цай" гэж өгүүлсэн ажээ.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ