Бидний "дэлхийн мисс" Т.Батцэцэг эх орондоо ирлээ

Дэлхийн 121 орны үзэсгэлэнт бүсгүйчүүд гоо сайхан, мэдлэг чадвараараа өрсөлдсөн “Дэлхийн мисс” шалгаруулах тэмцээн Лондон хотод амжилттай болж өнгөрсөн билээ. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон Төрбатын Батцэцэг өчигдөр өглөө эх орондоо ирлээ.

Тэрбээр хэдийгээр шилдэг 25-д багтаж чадаагүй ч үзэгчдийн хайр хүндэтгэл, магтаал сайшаалын үгийг харамгүй сонсож элэг нэгт ахан дүүсийнхээ сэтгэлд аль хэдийнэ “дэлхийн мисс” болоод амжсан юм.

Т.Батцэцэг нь 2007 оноос загварын гараагаа эхэлж байсан ба “Asian Super Model-2010” олон улсын тэмцээнээс “Asian Super model”, “Miss Mongolia-2010” тэмцээний дэд мисс, “КрасаБурятия-2010” олон улсын тэмцээний “Краса Байкала-2010” гран при, “Goyol 2012” тэмцээний “Kerasys”-ын нэрэмжит “Шилдэг загвар өмсөгч” шагналыг тус тус хүртэж байсан юм.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ