Манай туялзуур сэлэмчид Гуанжоуг зорилоо

БНХАУ-ын Гуанжоу хотноо энэ сарын 27,28-нд туялзуур сэлэмний олон улсын тэмцээн болох гэж байна.

Энэхүү тэмцээнд оролцохоор Монголын туялзуур сэлэмний холбооны өсвөрийн баг тамирчид болон “Хангарьд” клубын тамирчин Б.Батхүү нар дасгалжуулагч багш Александр Ровнягин, Д.Ганбаатар нарын хамтаар Гуанжоуг зорилоо.

Монголын баг 14 хоногийн хугацаанд Хятад, Хонконг, Макаогийн багтай хамтарсан бэлтгэл хийх бөгөөд хамтарсан бэлтгэл 2010 оны Азийн наадам зохиогдож байсан ордонд болж байгаа ажээ.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ