Нас барсан хэмээн амьд хүүг чандарлах гэж байжээ
Хятадын Аньхой мужийн нэгэн эмнэлгийн эмч нар эмчлүүлж байсан нэг сартай хүүг нас барсан хэмээн тогтоосон бөгөөд улмаар хүүг чандарлахаар болжээ. Гэтэл чандарлах газрын гашуудлын өрөөнд болсон салах ёслолын үеэр хүү гэнэтхэн уйлжээ.
Сэтгүүлчдийн мэдээлснээр, хүнд өвчтэй хүүгийн эмчилгээг эмч нарын зөвлөсний дагуу зогсоосон бөгөөд нас барсан гэх эмч нарын үгэнд ороод хүүг чандарлах гэж байсан гэнэ.
Чандарлах газраас хүүг шууд эмнэлэгт хүргэж эмчилгээнд оруулсан байна. Эмч нар түүнийг аврахаарчармайж байна. Харин нас барсныг нь тогтоосон гэх эмч нарыг байцааж эхэлжээ.
Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ